Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
С.Зоригийн төрсөн өдрөөр АН-ынхан нэгдэж байгаагаа зарлалаа
2023-04-20

 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан С.Эрдэнэ, Л.Гантөмөр тэргүүтэй АН-ынхан түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр С.Эрдэнэ АН-ын даргаар Л.Гантөмөр хүлээн зөвшөөрснөө мэдэгдэж, нэгдэж байгаагаа зарлав.

 

 

С.Эрдэнэ: Монгол оронд ардчиллын салхийг хагалсан үндэсний лидерүүдийн нэг С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Өнөөдрийн ардчилал, шударга ёс, эрх чөлөө, хувийн өмч, АН-ын үнэт зүйл, үзэл санааны эцэг болсон энэ хүндээ бид хүндэтгэл үзүүлж байна.

 

 

Мөн бид энэ өдөр АН-ын дотоодод үүсээд байсан зарим нэг үл ойлголцлын асуудлыг эцэслэж, цэг тавьж байна. АН нэгдмэл нэг удирдлагатай, нэг зорилготойгоор улс орны өмнө тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн олон чухал асуудлыг шийдэх ажилд ханцуй шамлан орохоор нэгдэж байна. Монголд ардчилал, шударга ёс, нийгмийн сайн сайхны төлөөх үйл хэргийг манлайлах хүндтэй, хариуцлагатай үүргийг АН-ын дарга Л.Гантөмөрт хүлээлгэж байна. Ардчилал шударга ёсны тугийг өргөж явна гэдэгт итгэж байна.

 

АН-ын дарга Л.Гантөмөр: Өнөөдөр С.Зориг агсан маань 61 нас хүрэх байлаа. С.Зориг агсны мөрөөдөж байсан нийгмийг гүйцэлдүүлж, бүтээх нь ардчиллын залуус, АН-ынхны, эрх чөлөөний тэмцэгч бүх хүний ариун үүрэг байдаг.

 

 

Монгол Улсад өнөөдөр нэг намын хэт дарангуйлал давамгайлсан, ноёрхол тогтсон.  Энэ ноёрхол хүний үг хэлэх эрх чөлөөг боож, хувийн өмч рүү халдаж довтолсон нөхцөл байдалтай нүүр тулж байна.

 

С.Зориг агсны төрсөн өдрөөр бидний тавьж байгаа тангараг бол “Монголоо хөгжүүлье. Залуусын эрх чөлөөний төлөөх тэмцлийг идэвхжүүлье”. Бидэнд алдах цаг хугацаа алга, зүгээр өнгөрөөх хором алга. Хамтдаа ардчиллын үйл хэргийг үргэлжлүүлж, Монгол орноо хөгжүүлэх зорилттойгоор АН-ын эв эеийг сахьсан, хамтарч, нэгдсэн үйл хэрэг өнөөдөр эхэлж байна. Бид баяртай байна.  Ардчиллын бүх хүчнүүд нэгдэж, Монгол орны төлөө ажиллана" гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Тус намынхан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэхийг шаардсаар байхаа хэллээ. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сүржин явдалтай даржин нам Зориг гэдэг хүн туг бамбай биш шүү
2023-04-22
Ashguidee, AH neg bolj odoo erh barigchdiin esreg temtseh tsag bn. Morindoo tashuur ogch uragshaa.
2023-04-20
Уншигч:
Эрдэнэтийн өмнөх үеийн мафийн үр дүн шүү дээ, хэнд ашигтай вэ гэдгээр нь үнэлж цэгнэвэл
2023-04-20
Мөнч их мөлжүүртэй факт шүү
2023-04-20
zochin:
oorsdoo alchixaad
2023-04-20
АН амжилт хүсье цөөхөн жил үасаглаж байсан ч АН үасаглаж байхад ар түмэн аж ахуйн нэгжүүдийн нуруу тэнэгэр байдаг байсан нь одоо тодоос тод мэдрэгдэж байна
2023-04-20
АН-ынхан Монголыг хөгжүүлэх нь ч яамай, харин сонгууль тулж ирж байгаа тул түр ч атугай нэгдсэн болж УИХ-д хэдэн суудал авахгүй бол болохгүй гэдгийг ойлгож байгаа нь аштай юу.
2023-04-20