Их Британи Чэллэнжер 2 танк 14 нэгжийг Украинд хүлээлгэн өгчээ. Энэ мэдээллийг Их Британийн Зэвсэгт хүчин Фейсбүүк дэх албан ёсны хуудсаараа дамжуулан баталсан байна.
Украинд 14 нэгж Чэллэнжер 2 танк өгөх тухай энэ оны нэгдүгээр сард Британийн Ерөнхий сайд Риши Сунак мэдэгдэж байлаа. Тухайн үед энэ цэргийн тусламжийг гуравдугаар сар гэхэд илгээнэ гэж мэдэгдж байв.
Чэллэнжер танкийг эзэмшихэд сургах зорилгоор Украины цэргийн алба хаагчдыг Их Британид авчран, сургалтад хамруулж байв. Ингээд гуравдугаар сарын сүүлээр сургалт дуусаж, танкчид эх оронруугаа буцаж байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |