Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Денис Пушилинийг Минск хотод хүлээн авч уулзсаны дараа Украин Элчин сайдаа Минскээс эгүүлэн татахаар шийджээ. Энэ талаар Украины Гадаад хэргийн яам мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
"Зөвлөлдөхийн тулд Беларусь дахь Элдчин сайд Игорь Кизимийг эгүүлэн татах шийдвэрийг Украины Гадаад хэргийн яам гаргалаа" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.
Түүнчлэн Беларусийн тэргүүн, БНДУ-ын тэргүүний үүрэг гүйцэтгэгч нар уулзсаныг "нөхөрсөг бус үйлдэл" хэмээн онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |