Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
СУРАГЧИД: Өнөөдрийн зөв дадал ирээдүйн нийгмийн тусгал болно
2023-04-14

 

Эх дэлхийгээ байгаль цаг уурын сөрөг нөлөөллөөс хайрлан хамгаалахын тулд та биднээс тийм ч их зүйл шаардахгүй. Ердөө л өөрсдийн хэрэглээгээ зөв зохицуулж хог хаягдал бага үүсгэхийн зэрэгцээ хог хаягдлын менежментийн тухай багахан мэдлэгтэй болох хэрэгтэй.

 

 

Монгол Улсын Консерваторийн харьяа ЕБС-ийн Цолмон багштай 6Б ангийн сурагч “Дугуйтай гэр бүл”-ийн дунд охин П.Оюун-Эрдэнэ хог хаягдлаа ангилах хэвшлийг ангидаа эхлүүлж улмаар эгч П.Ундаргийн 8А ангитай хамтран сургуульдаа хог хаягдлаа бууруулах, ангилах #Дахиулъя аяныг өрнүүлээд байгаа билээ. Тэд анги удирдсан багш, сургалтын менежер, нийгмийн ажилтан нартаа санал тавьж сургуулийнх нь удирдлагууд дэмжсэнээр тус сургуулийн бүх сурагчид хогоо ангилж эхлээд байгаа юм.

 

Уг өдөрлөгийн хөтөлбөрт дахивраа зөв ангилах болон хог хаягдал үүсгэхгүй байх боломжуудыг таниулах сургалт, сурагчдын дахивар ашиглан хийсэн бүтээлийн үзэсгэлэн, тус сургуулийн хүүхдүүдийн тоглолт багтжээ. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 30 гаруй сургуулийн сурагчдын төлөөлөл нийгмийн ажилтнуудынхаа хамт оролцож туршлага судлан оролцох бөгөөд БШУЯ, БОАЖЯ, Нийслэлийн боловсролын газар, Сүхбаатар дүүргийн ЗДТГ, зарим Элчин сайдын яамд, ОУ-ын байгууллагын төлөөлөгчид #Дахиулъя аяныг дэмжин оролцжээ.  

 

П.Оюун-эрдэнэ

 

П.Оюун-эрдэнэ: Манай гэр бүл дугуйтай аялах үед энд тэндгүй хог байдаг. Энэ бүгдийг хараад маш их эмзэглэсэн. Тэгээд ангийнхан, багшдаа хогоо дахин боловсруулах, ангилах, бүтээл хийх санаагаа хэлсэн. Дараа нь сургуулийн захиргаа, аав, ээж дэмжин өнөөдрийн үйл ажиллагаа маань боллоо. Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 3.3 сая тонн хог, хаягдал гардаг гэх судалгаа байдаг. Тиймээс хогоо ангилж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бага ч гэсэн хувь нэмрээ оруулах болно” гэв 

 

П.Ундарга

 

П.Ундарга: Хог хаягдлыг ангилан ялгах нь мэдээж маш олон төрлийн ач холбогдолтой. Нэн түрүүнд ахуйн хэрэглээний хог хаягдлаа ангилан ялгаснаар үүсгэж буй хог хаягдлын хэмжээ багасдаг. Цаашлаад байгалийн нөөц баялагийг хамгаалах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, дахин боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдийг бэлтгэх зэрэг маш олон давуу талтай. Тийм ч учраас сургуулийнхаа бүх хүмүүсийг хогоо ангилаасан гэж бодож энэхүү санаачлагаа хэрэгжүүлсэн. Бид дэлхийн ирээдүй шүү дээ. Ирээдүйд Монгол улсдаа хог хаягдалгүй эко амьдрахыг хүсэж байна. Та ч мөн ирээдүйнхээ төлөө багахан дадлыг өөртөө бий болгохыг уриалж байна. 

 

Д.Өлзийбилэг

 

Тогтвортой хөгжлийн гүүр ТББ-ын захирал Д.Өлзийбилэг “Манай байгууллага хог хаягдлын талаарх сургалт, сурталчилгааг олон нийтэд таниулах үйл ажиллагаа явуулдаг. Дугуйтай аялдаг гэр бүл манайд хандан энэ өдөрлөгийг хамтран зохион байгуулж байна. Энэ гэр бүл олон аялалд гардаг учир хэрхэн бага хог хаягдалтай аялах талаар мэдээлэл авч олон нийтэд түгээхийг хүссэн.

 

Агаар, орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүн бүр хогоо ангилдаг, байгалиа хамгаалдаг байх үүрэгтэй. Энэ өдөрлөгийн үр дүнд хогийг зөвхөн ТҮК-ийн ажилчид, ТББ-ынхан л хариуцдаг асуудал биш. Иргэн бүр оролцон энэ асуудал цэгцэрнэ. Энд хүүхэд залуучуудад хогны асуудлын талаар мэдэх хэрэгтэй зүйлсийг нь хэлж өгсөн. Харин эдгээр хүүхдүүд цаашлаад гэр бүл, ойр дотнын хүмүүстээ нөлөөлснөөр их өргөн цар хүрээний ойлголт болж өгөх юм. Тиймээс аль болох нөлөөлөх, амьдралын зөв дадал хэвшлийг түгээж явахыг эрмэлзэж ажиллаж байна" гэсэн юм. 

 

“Дахиулъя” өдөрлөгөөр сурагчдын хог, хаягдлаар хийсэн бүтээлийн үзэсгэлэн гарсан байв. Энэ дунд хаягдлаар бүтээсэн цэцгийн сав, үзэг харандааны сав, цэцэг,  даам болон хөгжмийн зэмсэг хүртэл урласан байлаа.  

 

Shuud.mn
Сонин хачин