Авлига албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж эхэлсэн учраас Т.Аюурсайхан сайд өөрийн хүсэлтээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын суудлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн.
Түүний хүсэлтийн УИХ-д өнгөрсөн сарын 24-нд танилцуулж, Засгийн газрын гишүүнээс чөлөөлсөн.
Сайдыг чөлөөлснөөс хойш 14 хоногийн дараа шинэ сайдын нэрийг оруулж ирэх хуультай. Энэ дагуу өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигчийг тодруулахаар хуралдах тов гаргажээ.
П.ГОО