Засгийн газар ТАВАН Ш ажиллагааг эхлүүлсэн. Энэ ажиллагааны хүрээнд улсын тусгай хамгаалалттай бүсэд газар эзэмшиж байгаа ХҮМҮҮСИЙН нэрийг зарлав.
Улсын хэмжээнд нийт 36 тусгай хамгаалалттай газар нутаг байдгаас 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар олголт хийсэн байдаг аж. Үүнээс эхний ээлжинд Богдхан уулын дархан цаазат газар (2973га) болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын (501га) газар нийт тусгай хамгаалалттай 3474 га газрын мэдээлэл ил болоод байна. Эхний ээлжинд зарласан хоёр бүсэд газар эзэмшиж байгаа иргэн ААН-ийг Н.Цэлмүүн 22 га эзэшиж байгаагаараа тэргүүлсэн бол Ө.Болдсайхан 14 га эзэшиж байгаагаараа удаалж байна.
Тэгвэл тусгай хамгаалалттай бүсэд ГАЗАР ЭЗЭМШИЖ буй Өсөхийн Болдсайхан гэж хэн бэ?
Улсын тусгай хамгаалалттай газар ийнхүү их хэмжээний газар эзэмшиж байгаа Ө.Болдсайхан гэх эрхийн хувьд ХАА-н шинжлэх ухааны доктор, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, агрономич мэргэжилтэй нэгэн юм. Ажил амьдралын гараагаа Тариалан сумаас эхлүүлж, ХААИС-ийн Гадаад харилцааны хэлтэст мэргэжилтэн болтлоо дэвшсэн. Харин газар эзэмшиж эрх авсан 2016 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тэргүүлэгчээр ажиллаж байжээ. Одоогоор өөрийн үүсгэн байгуулсан Энсада Холдинг ХХК-ийн ерөнхий захирлаар ажилладаг байна.
Ө.Болдсайхан хувьд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг Алагцарын голын зүүн эрэг, голын элсний ард нийтдээ 14 га газар эзэмшдэг. Улсын тусгай хамгаалалттай бүсэд газар эзэмшүүлэх тухай шийдвэр тухайн орон нутаг биш салбар яамнаас нь гардаг. Энэ дагуу Н.Батцэрэг, Д.Оюунхорол нарын аль нэг нь сайд байхдаа буюу 2016 онд Ө.Болдсайханд газар эзэмшүүлэх шийдвэрийг БОАЖ-ын яамнаас газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан байна.
П.ГОО
Уншиж байна |