Механик тээврийн сургууль болон Хөсөг трейдийн автозамын уулзварын хөдөлгөөнийг 2023 оны 03 дугаар сарын 29 буюу маргаашийн 06:00 цагаас эхлэн дараах байдлаар өөрчлөхөөр болжээ.
Тухайн хөдөлгөөн зохион байгуулалтыг өөрчилснөөр
-Механик тээврийн сургуулийн уулзварын тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 26.9 хувиар сайжирна
Хөсөг трейдийн уулзварын тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар 41.6 хувиар нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ.