Таксины жолоочийн хоолойг боож, машиныг нь дээрэмдсэн хэрэг гарчээ

Энэ сарын 23-ны өдрийн 03 цагийн орчимд таксины жолоочийн хоолойг боож, машиныг нь дээрэмдсэн хэрэг Баянгол дүүрэгт гарчээ. Таксинд явж байсан 21 настай Н-ийг үл таних согтуу этгээд суудлын бүсээр хоолойг нь боож, толгойд нь хоёр удаа цохин, автомашиныг дээрэмдэж явсан байна.
Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шуурхай эрэн сурвалжилж, уг хэргийг Хөвсгөл аймгийн харьяат 29 настай Б гэгч үйлдсэнийг олж тогтоожээ.
Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ