Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Тавантолгой төмөр зам ХХК ТОМИЛОЛТОНД 200 сая төгрөг зарцуулжээ
2023-03-23

Төрийн байгууллагууд төсвөө хэрхэн захиран зарцуулж байгаа мэдээллийг Шилэн данснаас цувралаар хүргэж байгаа. Энэ удаад  төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэх, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн засварлах зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж  “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн өнгөрсөн 1, 2 дугаар сард төсвөө дараах байдлаар захиран зарцуулсан байна. 

 

 

 

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн данс руу өнгөрсөн нэгдүгээр сард НЭГ тэрбум 200 гаруй сая төгрөгийн орлого олсон байна. Үүнээс Шилэн дансандаа цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагадаа 800 гаруй сая төгрөгийг захиран зарцуулснаа  мэдээлсэн байна. 

 

Тухайлбал, гадаад томилолтонд 82 сая төгрөг,  илчит тэрэгний түрээсийн төлбөр 130 сая төгрөг, Веб байршуулах үйлчилгээ 12 сая төгрөг, ажлын бээлий, хоолны зардал, цэвэрлэгээ үйлчилгээн материал 22 сая гээд нийт 800 сая төгрөгийн цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлага гаргажээ. 

 

 

Харин өнгөрсөн хоёрдугаар сард 772 сая төгрөгийн орлого орж, НЭГ тэрбум төгрөгийн цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээг гаргажээ. Тухайлбал, 37 сая төгрөгийг хоолны зардалд, томилолтын зардалд 118 сая төгрөг, Хот хоорондын автобус үйлчилгээний төлбөрт 41 сая төгрөг, Ланд-200, Ланд-76 Соната-8 автомашинуудын сэлбэг хэрэгслийн төлбөрт 12 сая төгрөг, илчит тэрэгний түрээсийн төлбөрт 112 сая төгрөг,  Амин хэлхээ баримтат кино нэвтрүүлгийн үлдэгдэл санхүүжилтад 5 сая төгрөг, уулзалт, хэлэлцүүлгийн зардал 6 сая 764 мянган төгрөг гээд нийт 16 төрлийн гүйлгээг хийсэн байна. 

 

 

"Тавантолгой Төмөр зам" ХХК-д өнгөрсөн оны арванхоёрдугаар сард онцгой дэглэм тогтоож, Бүрэн Эрхт төлөөлөгчөөр Н.Мягмарыг томилсон. Н.Мягмарын хувьд зургаан сарын турш тус компанийн  бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгож шинэчлэх, шаардлагатай бол бүтцийн нэгж удирдлагыг томилж чөлөөлөх, компанийн хөдөлмөрийн дотоод журам болон үйлдвэрлэл, тээвэр, технологийн дүрэм, үйлдвэрлэлийн осол, аюулгүй ажиллагааны тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд онцгой хариуцлага хүлээлгэж ажиллах, таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгөд хөндлөнгийн аудит хийлгэж, дүгнэлт гаргуулах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэл үйл ажиллагааг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулах зэрэг үүрэг хүлээн ажиллаж байгаа юм. 

 

Б.Мягмар нь БЭТ-өөр томилогдсон хоёр сарын хугацаанд компанийн төсөв санхүүгээ дээрх байдлаар захиран зарцуулсан байна. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
UBTZ:
yamar teneg mal ni 5 tolgoi tumur zamyg iim logotoi bologdog baina aa!!!!??????
2023-03-25
Loan Offer Apply Now:
Do You Seek Funds To Pay Off Credits and Debts? { FIFOCapitals0@gmail.com } Is Here To Put A Stop To Your Financial Problems. We Offer All Kinds Of Loan (Personal Loan, Commercial Loan, etc.) We Give Out Loan With An Interest Rate Of 2%. Interested Applicants Should Contact Us Via Email: FIFOCapitals0@gmail.com Please Fill the Application Form Below: - Complete Name: - Loan Amount Needed: - Loan Duration: - Purpose Of Loan: - City / Country: - Telephone: - How Did You Hear About Us: If You Are Interested To Get A Loan Then Kindly Write Us With The Loan Requirement. Please, Contact Us via email: FIFOCapitals0@gmail.com
2023-03-23