93-р цэцэрлэгийн багш хоёр настай хүүхдийн биед гэмтэл учруулсан тухай мэдээллийг охины ээж өөрийнхөө нийгмийн сүлжээнд бичсэн.Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Энэ сарын 21 буюу өчигдөр цагдаагийн байгууллагад " миний охины цэцэрлэгийн багш зодож гэмтэл учруулсан" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Мэдээллийг дагуу холбогдох цэцэрлэгийн удирдлагууд болон багшаас тайлбар мэдүүлэг авч байгаа аж.
Мөн охины гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч эмчийг томилсон байна. Гэмтлийн зэргээс шалтгаалан эрүүгийн хэрэг эсвэл зөрчлийн хэрэг нээх асуудал хөндөгдөх юм. Хэрэв гэмтлийн зэрэг гарвал эрүүгийн хэрэг нээж, шалгаж, прокурорт саналаа танилцуулна.