Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ши Жинпинийг хэрхэн хамгаалдаг вэ
2023-03-22

Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнийг хамгаалах нь ихээхэн онцгой бөгөөд нарийн шалгууртай ажил байдаг. Ерөнхийлөгчийг хамгаалах бие хамгаалагчдыг тусгайлан шалган авч, төрийн тэргүүний амь насыг тэдний гарт даатгадаг. Ийм журам Хятадад ч  үйлчилнэ.

 

БНХАУ-ын дарга Ши Жинпинь 2021 оноос хувийн аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгажээ. Ойрын бие хамгаалагчийн тоогоо зургаа байсныг найм болгож, харин хоёр дахь хүрээний хамгаалагчдын тоог найм байсныг 12 болгон нэмжээ. Мөн тэдэнд тавих шаардлага ч чангарав. Хятадын төрийн тэргүүний амь насыг хариуцах хамгаалагчид дор хаяж зургаан жил тусгай албанд зүтгэсэн байх учиртай. 

 

Түүнчлэн бие хамгаалагчид дор хаяж найман төрлийн зэвсэг эзэмшсэн байх шаардлагатайн дээр хоёр гараараа буудаж чаддаг байх ёстой. Тэд албаа хаахдаа гурван буу, хоёр хутгаар зэвсэглэсэн байдаг аж. Ши Жинпинь хуягласан машиндаа суух бүрт ойр орчмыг найман хамгаалагч хянана. Тэд машин руу нуруугаа харуулан, хоёр эгнээ болон зогсох бөгөөд хаалга тус бүр дээр хоёр хүн байна.

 

Хятадын төрийн тэргүүний ордонд хэд хэдэн нисдэг тэрэг үргэлж нислэгт бэлэн байх бол ойр орчмыг дроноор хянадаг аж. Ши Жинпинь дотооддоо аялах үеэр түүний хамгаалалтад тусгай алба, пуужингийн анги, Хятадын Ардын зэвсэгт цагдаагийн ажилтнууд болон агаарын цэрэг, тэнгисийн цэргийн хүчин нэмэлтээр ажилладаг гэнэ.

Ши Жинпиний гадаад айлчлалын үеэр аюулгүй байдлыг хангах онцгой арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байна. Түүнийг очих газарт "61889 дүгээр отряд"-ын ажилтнууд урьдчилан очиж, төрөл бүрийн арга хэмжээг газар дээр нь тусгайлан боловсруулж, Хятадын тэргүүн очих ёстой газар, барилгыг хоногийн туршид хамгаалдаг аж.

 

Хэдийгээр Ши Жинпиний хамгаалалт хүчирхэг хэдий ч түүнд хувийн онгоц байдаггүй, нислэг шаардлагатай үед улсын онгоц ашигладаг гэнэ. Ши Жинпиньд онгоц шаардлагатай болсон үед "61889 дүгээр отряд"-ын ажилтнуудын хяналтан дор онгоцыг төрийн тэргүүний хэрэгцээнд нийцүүлэн тохижуулдаг байна. Онгоцонд угаалгын өрөө, унтлагын болон ажлын өрөө хийж, харин гадаад айлчлал дууссаны дараа онгоцноос энэ бүхнийг салгаж, энгийн зорчигч тээвэрлэлтэд бэлэн болгодог аж. 

 

Хамгаалагчид Ши Жинпиний амь насыг хариуцахын дээр хоосон ходоодтой явахгүй байх тал дээр нь ч анхаардаг гэнэ. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны орчуулагч Жоу Юй хэвлэлд ярихдаа, Ши Жинпинь уулзалт хэлэлцээр гээд шахуу хөтөлбөртэй байдгийн улмаас зарим үед хооллож амждаггүй талаар өгүүлж байв. "Ши дарга явуут дундаа өлөө дарах ч хэрэг гардаг. Нэг хэлэлцээр дуусаад өөр нэг албан ёсны уулзалт руу явж байхад бие хамгаалагч надад хайрцагтай жигнэмэг өгөөд "Машинд суусныхаа дараа даргад багахан жигнэмэг өгөөрэй, тэгвэл өлсөх нь бага" гэж хэлж байсан" хэмээн Хятадын орчуулагч ярьжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ireeduin ZOVLONT 2-har menget hort mogoi
2023-03-29
Зочин:
Мундаг удирдагч юмоо
2023-03-29