Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Турк Улсад аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана
2023-03-15

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 


 
 

Авлигатай тэмцэх “Таван Ш ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов


Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “Таван Ш” ажиллагаа хэрэгжүүлж буй.


“Шувуу ажиллагаа”-ны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчирч, хариуцлага хүлээлгэнэ. Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 92 хүний нэрийг зарласан. Эдгээр хүнийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ гэдгийг ХЗДХ-ийн сайд, “Шувуу ажиллагаа”-ны Ажлын хэсгийн дарга Х.Нямбаатар мэдэгдээд байна.


“Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд Авлига, албан тушаалын гэмт  хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг батлуулах, төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах юм. “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсэг Ерөнхий сайдын 2023 оны 20 тоот захирамжаар байгуулагдаж,  Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахлан ажиллаж буй. Ажлын хэсгийнхэн баасан гариг бүр Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд ажиллаж, иргэдтэй уулзаж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Шүүр ажиллагаа”, “Шилжүүлэн авах ажиллагаа”-ны хэрэгжилтийг хариуцан зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд, "Шил ажиллагаа"-г Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгалаа.


Авлигатай тэмцэх “Таван Ш ажиллагаа”-ны хэрэгжилтийг хариуцан зохион байгуулж ажиллах Ажлын хэсгүүд ажлаа эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд сар бүр танилцуулж байхыг Ерөнхий сайд үүрэг болголоо.


 
Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

 

Бүгд Найрамдах Турк Улсад тохиолдсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод ажиллаж, монгол хүний ур чадвар, тэсвэр хатуужил, тусч энэрэнгүй сэтгэл, хүн чанарыг олон улсад нотлон харуулж, гамшигт нэрвэгдсэн улс орны ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэн төр засгаас даалгасан өндөр хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж ирсэн Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан “Эрэн хайх, аврах баг”, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Батлан хамгаалах яамны “Эмнэлэгийн бүлэг”-ийг Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнахаар шийдвэрлэлээ.


Монгол Улсын Засгийн газрын 2023 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс, Арабын Бүгд Найрамдах Сири Улсад хүмүүнлэгийнтусламж үзүүлэх, эрэн хайх, аврах баг оролцуулахаар шийдвэрлэсний дагуу онцгой байдлын байгууллагын 24, Зэвсэгт хүчний 11, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, нийт 41 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах баг хоёрдугаар сарын 8-ны өдөр буюу газар хөдлөлт болсноос хойш 68 цагийн дараа гамшгийн голомт болох БНТУ-ын Хатай мужийн Хатай хотод очиж ажилласан юм.


Монгол Улсын эрэн хайх, аврах баг 10 хоногийн хугацаанд Хатай хотын 20 орчим цэгт ажиллаж нийт найман хүний амь насыг авран хамгаалж, 19 цогцсыг холбогдох байгууллагад, мөн 20.000 доллар болон үнэт эдлэлийг цагдаагийн байгууллага, ар гэрт нь хүлээлгэж өгч, эрэлч нохойн тусламжтайгаар 45 цогцсыг илрүүлжээ. Аврах багийн эмнэлгийн бүлэг нийт 649 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, гамшигт нэрвэгдсэн 115 хүний гар, хөл хугарсан, шоконд орж дотор эрхтний гэмтэл авсан байсныг эмчилжээ.


Мөн Монгол Улсаас БНТУ руу илгээсэн махан нөөш, лаа, хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг хүлээн авч, гэрийг нь барьж, хүмүүнлэгийн тусламжийн хамтаар гардуулсан юм.


Нийтийн эзэмшлийн талбайд барилга, байшин барих зөвшөөрөл олгосон албан хаагч, албан тушаалтны жагсаалтыг гаргана 

 

"Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалтыг батлах тухай" Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэ үеэр нийтийн эзэмшлийн зориулалт бүхий талбайд барилга, байшин барих зөвшөөрөл олгосон албан хаагч, албан тушаалтны жагсаалтыг гаргаж танилцуулахыг үүрэг болгож, цаашид ийм алдаа дутагдал гаргахгүй байхад анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

 
Товч мэдээ


·Төрийн албаны тухай хуулийн дагуу Төмөр-Очирын Ням-Очирыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Боловсролын ерөнхий газрын даргаар томиллоо.


·Салбарын сайдаас ирсэн саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.


·“Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны журам”, “Хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээний жагсаалт”, “Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын загвар”-ыг баталлаа.
 
 

Shuud.mn
Сонин хачин