Австрийн гоёл чимэглэлийн Swarovski компани Орос дахь үйл ажиллагаагаа бүрэн зогсоохоор шийджээ. Энэ талаар тус компанийн Ерөнхий захирал Алексис Назард Тренд сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.
"Орост царцсан үйл ажиллагаагаа цаашид дэмжих боломжгүй гэсэн дүгнэлтэд бид хүрсэн" хэмээн Алексис Назард өгүүлжээ.Түүний мэдэгдсэнээр, эдийн засгийн хориг, худалдааны бусад хязгаарлалтууд зэрэг бүхий л хууль журмын дагуу Сваровски компанийн үйл ажиллагааг Оросоос гаргах ажлыг гүйцэтгэх гэнэ. Чухам хэзээ Оросын зах зээлээс бүрэн гарах талаарх мэдээлэл өгөөгүй байна.
Тренд сэтгүүлийн мэдээлснээр, Украины дайн эхэлсний дараа Сваровски Орос даь 12 дэлгүүрээ хааж, энэ улсад цахим худалдаа эрхлэхээ зогсоосон ч зах зээлийг бүрэн орхиогүй байсан аж. Сваровски компани нь шилээр талст үйлдвэрлэж, талстан чимэглэлг, хиймэл болон байгалийн үнэт чулууг засах, гоёл чимэглэл хийдэг юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |