"Пари Сен-Жермен" клубийн довтлогч Лионель Мессигийн төрөлх нутаг болох Аргентины Росарио хотод гэмт этгээдүүд нэгэн супермаркет руу буудаж, улмаар хөлбөмбөгчийг заналхийлсэн бичиг үлдээсэн талаар TN суваг мэдээлжээ.
Энэ хэрэг гуравдугаар сарын хоёрны шөнө болсон байна. Супермаркет Мессигийн хадмын эзэмшлийнх бөгөөд тухайн үед дэлгүүр хаалттай байсан аж. Дэлгүүр рүү хоёр этгээд мотоциклтэй ирээд гал нээсэн байна. Мөн хаалганы бариулд "Месси, бид чамайг хүлээж байна. Хавкин /Росарио хотын дарга/ бол хар тамхины наймаачин, тэр чамайг хамгаалж чадахгүй" хэмээн бичсэн картон цаас үлдээжээ.
Infobae сайтын мэдээлснээр, супермаркетын удирдлагууд заналхийлэл, дарамтад өртөж байгаагүй гэж мэдүүлсэн байна. Хэргийн газар ажилласан цагдаагийнхан 12 хонгио, 14 удаа буудсан ул мөр илрүүлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |