Хонконгийн худалдаа, аялал жуулчлалын томоохон дүүрэг болох Цим Ша Цуйд баригдаж дуусаагүй байсан өндөр барилга өнгөрсөн шөнө шатсан талаар The Mirror мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, шатаж буй барилгаас хэсэг унасны улмаас хоёр хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ гал түймрийн улмаас ойролцоох дөрвөн барилга шатаж, эдгээр барилгын галыг унтрааж чаджээ. Өнгөрсөн шөнө шатсан энэ барилга Хонконгийн "бэлгэ тэмдэг" болохоор баригдаж байсан 42 давхар, зочид буудлын зориулалттай байсан аж. 2019 онд эхэлж, 2023 оны эхний хагаст дуусах ёстой байсан энэ төсөлд 764 сая доллар зарцуулжээ.
Гуравдугаар сарын хоёрны 23 цагт эхэлсэн энэ гал түймрийг унтраахаар гал сөнөөгчид гуравдугаар сарын гуравны өглөө хүртэл ажилласан байна. Гал гарсан энэ хэсэгт худалдааны төв, орон сууцны болон офисын барилга, зочид буудал олноор байрладаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |