Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Орост партизаны хөдөлгөөн эхлэв үү
2023-03-03

Гуравдугаар сарын хоёрны өдөр, Украины хилтэй залгаа Оросын Брянск мужид Украины хорлон сүйтгэгчид нэвтэрч, улмаар мөргөлдөөн гарсан талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ. "Хорлон сүйтгэх" ажиллагааны үеэр орон нутгийн иргэдийн дунд амиа алдсан, шархадсан хүмүүс гарсан хэмээн ТАСС мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Любечане, Сушаны гэсэн хоёр суурин руу хорлон сүйтгэгчдийн бүлэг нэвтэрсэн аж. Оросын гвардынхан эдгээр хорлон сүйтгэгчидтэй тулалдсан, болсон үйл явдлыг Оросын Ерөнхийлөгч алан хядах ажиллагаа хэмээн нэрлэсэн талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Энэ үйл явдлын ард хэн байв?

 

"Оросын сайн дурын корпус"

 

2022 оны наймдугаар сараас эхлэн Украины талд байлдаж байгаа, Оросын сайн дурынхны бүлэг болох "Оросын сайн дурын корпус" гуравдугаар сарын хоёрны өдөр Брянск мужийн нутаг болсон үйл явдлын хариуцлагыг өөр дээрээ авчээ. 

 

"Яг одоо цахим ертөнцөөр та бүхэн хүүхдүүдийг хөнөөж, хүмүүсийг барьцаалаад цааш яаран одсон "Украины хорлон сүйтгэгчдийн бүлэг"-ийн талаарх мэдээллийг харж болно. Гэвч энэ бүхэн Кремлийн суртал ухуулагчдын худал хуурмаг мэдээ. Зэвсэг барьсан чөлөөт орос хүмүүс өнөөгийн дэглэмтэй тэмцэх найдвар бий гэж нутаг нэгтнүүддээ харуулахын тулд Оросын сайн дурын корпус Брянск мужид ирсэн" хэмээн "Оросын сайн дурын корпус"-ийн Телеграм хуудсан дахь мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Үүнээс өмнө энэ корпусийнхан "Любечаны хүүхэд, эх барих эмнэлэг" гэсэн хаягтай барилгын өмнө зогсон хийсэн дүрс бичлэгийг түгээж байв.

 

"Бид энгийн иргэдтэй байлдахгүй, зэвсэггүй хүмүүсийг хөнөөхгүй. Бид боолууд биш гэдгийг Оросын энгийн иргэд ойлгох цаг нь ирсэн. Босцгоо, тулалдацгаа" хэмээн нэгэн дайчин өгүүлж байлаа. 

 

Оросын хэвлэлүүдийн зөрүүтэй мэдээллүүд

Оросын сайн дурын корпусийнхан болсон үйл явдлын хариуцлагыг өөр дээрээ авахаас өмнө Оросын хэвлэлүүд болон эрх баригчдын талыг баримталдаг Телеграм сувгууд Брянск мужийн нутагт "Украины хорлон сүйтгэх, тагнуулын бүлгүүд" халдсан гэсэн мэдээллийг түгээж байв. 

 

Тухайлбал, Оросын төрийн хэвлэл болох ТАСС агентлагийн мэдээлэлд "Любечане болон Сушаны суурингуудад Украины хорлон сүйтгэгчидтэй тулалдсан", хорлон сүйтгэгчид сургуулийн автобус руу буудаж, хүмүүс барьцаалж, цахилгаан станц, хийн станцуудыг дэлбэлж, хүмүүсийг хөнөөж, шархадуулсан хэмээн онцолсон байлаа. Харин удалгүй энэ мэдээллийг орон нутгийн эрх баригчид няцаасан юм. 

 

Путин: Энэ бол алан хядах ажиллагаа

Брянск мужид болсон энэ үйл явдлыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "алан хядах ажиллагаа" хэмээн нэрлэсэн юм. 

 

"Хилийн бүсийн нутаг руу нэвтэрч, иргэд рүү гал нээсэн. Энгийн хүмүүсийн машин гэдгийг харцгаасан, тэнд энгийн иргэд, хүүхдүүд байгааг ч харцгаасан ч гал нээсэн" хэмээн Путин мэдэгдээд энэ үйл явдал нь "ээлжит алан хядах ажиллагаа, ээлжит гэмт хэрэг" гэж онцолсон байна. 

 

Украины талын байр суурь

Оросын хэвлэлүүд "Украины хорлон сүйтгэгчид" үйлдсэн гэж мэдээлсний дараа Украины тал үүнийг мэдээллийн өдөөн хатгалга хэмээн нэрлэсэн юм.

 

"ОХУ-д Украины хорлон сүйтгэх, тагнуулын бүлэг нэвтэрсэн гэх мэдээлэл нь өнөөх л байдаг өдөөн хатгалаг. Зориудаар ийм мэдээлэл тарааж байгаа юм. Өөр улс орон руу халдаж байгаага зөвтгөхийн тулд, өөрсдийнхнийгөө айлгахын тулд Орос ийм алхам хийж байна" хэмээн Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Михаил Подоляк Твиттер хуудсандаа бичжээ.

 

Түүний үзэж байгаагаар, ОХУ-д партизаны хөдөлгөөн улам хүчтэй, түрэмгий болж байгаа гэнэ. Тиймээс "өөрсдийн партизанаас айж яв" хэмээн Подоляк оросуудад хандан өгүүлжээ.

 

Харин Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын Ерөнхий газрын төлөөлөгч Андрей Юсов Брянск мужид болсон үйл явдал нь "Орост өөрчлөлт, Путиний дэглэмээс чөлөөлөгдөх үйл явц үргэлжилж байгаагийн илрэл" хэмээн онцолсон байна.

 

"ОХУ-д үндэстэн, угсаатан, шашин хоорондын, нийгэм улс төрийн болон бусад зөрчлүүд асар их байдаг улс орон. Өнөөдөр Оросын сайн дурын корпус олон нийтэд хандан мэдэгдэл хийж байна. Энэ хүмүүс бол Путиний эсрэг болон түүнийг дэмждэг хүмүүсийн эсрэг гартаа зэвсэг барин тэмцэж буй хүмүүс. Оросууд сэрж, ямар нэг арга хэмжээ авах ёстой гэж ухамсарлаж эхлэж байж магадгүй" хэмээн Юсов "Громадське" телевизэд өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
LISA DONALDS:
THE ONLY TRUSTED AND GUARANTEED RECOVERY EXPERT TODAY (MR MORRIS GRAY) Please everyone should be careful and stop being deceived by all these brokers and account managers, they scammed me over $279,000 of my investment capital, they kept on requesting for extra funds before a withdrawal request can be accepted and processed, in the end, I lost all my money. All efforts to reach out to their customer support desk had declined, I found it very hard to move on. God so kind I followed a broadcast that teaches on how scammed victims can recover their fund, I contacted MORRISGRAY830@GMAIL. COM , the email provided for consultation, I got feedback after some hours and I was asked to provide all legal details concerning my investment, I did exactly what they instructed me to do without delay, to my greatest surprise I was able to recover my money back including my profit which my capital generated. I said I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. Contact; MORRISGRAY830@GMAIL,COM...
2023-03-04
Хорлон сшйтгэгчдийг аль ч улсын иргэн байсан бөмбөгдөөд усдга,
2023-03-04
Чи мэддэг юм уу, тархиа угаалгаад хөөрсөн ац аа
2023-03-03
Жүжигчид
2023-03-03
Зочин:
Одоо л Халимагууд болон Чеченчүүд бослого гаргадаг цаг даа. За Буриадууд ч дээ..Монгол угсаа, монгол гаралаасаа ичээд орос-европ хүн болчих гээд алиа царайлдаг болсон.
2023-03-03
Чи мэддэг юм уу, тархиа угаалгаад хөөрсөн ац аа
Кк барууны цэргийн тоноглол өмссөн хөгшин залуу хоёр эрээр партизан энэ тэр гэх нь арай л хэтрүүлсэн байнаа...
2023-03-03
зочин:
Путин Гитлерийн түрэмгий дайнаас муу муухай юм л үүснэ. Энэ юу ч биш дэлхийн 3-р дайн гарч цөмийн бөмбөгүүд энд тэндгүй дэлбэрч хүн төрөлхтөн устаж ч магадгүй
2023-03-03
Zochin:
Ok ok
2023-03-03
Zochin:
Ok ok
2023-03-03
Оросын сайтуудаар үнэн сүржигнэсэн мэдээ гарч байна. Укр фашистууд хүүхэд алсан гээд л. Нэг хүү шархадсан болж таарав. Өөрсдөө хэлэн зууг аллаа
2023-03-03
Zochin:
Хөөрхий дөө яасхн ч амархан тархиа угаалгачихдаг юм бэ оросууд байнга худал ярьж хүмүүсийг мунхруулдагийг мэдэж ав
2023-03-03
Энгийн иргэдийг барьцаалж хүүхэд хөгшид хороодог партизанууд гэж байдаггүй юм. Украйны Орос гаралтай терроистууд хил давж орж ирсэн нь энэ.
2023-03-03
Zochin:
Хөөрхий дөө яасхн ч амархан тархиа угаалгачихдаг юм бэ оросууд байнга худал ярьж хүмүүсийг мунхруулдагийг мэдэж ав
Иргэн:
Өнгөт хувьсгал уу ?
2023-03-03
Zochin:
Оросууд задарч бутрах болтугай Путин үхэж далд ор
2023-03-03
Zochin:
Ok ok
Zochin:
Ok ok