Латвийн парламент хоёрдугаар сарын 16-ны өдөр Украины хүн амыг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Ингэснээр төрийн өмчид хамаарах автомашиныг Украины засгийн газарт шилжүүлэх боломжтой болсон гэж РБК мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2022 оны намар Латвид согтуугаар машин жолоодсон хүмүүсээс машиныг нь хураах журам гарсан бөгөөд эдгээр автомашиныг улсын өмчид шилжүүлэх болсон юм. Ийнхүү хураасан автомашиныг төрийн байгууллага худалдах, дахин боловсруулах, эсвэл задлах эрхтэй байсан ч өнөөгийн нөхцөлд ийм автомашинуудыг Украины талд шилжүүлсэн нь бодитой дэмжлэг болно гэж Латвийн парламент үзсэн байна.
Төрийн өмчид хамаарах машинуудыг шилжүүлэх тухай шийдвэрийг Сайд нарын танхим тухай бүрт нь гаргаж, өмч шилжүүлэх ажлыг гүйцэтгэх аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |