Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт Орос, Хятад, ӨАБНУ-ын хамтарсан хоёр дахь цэргийн сургуулилалт эхэлжээ. Энэ талаар ӨАБНУ-ын Батлан хамгаалах яамнаас авсан эх сурвалжтайгаар ТАСС мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, гурван орны хамтарсан цэргийн сургуулилалт хоёрдугаар сарын 27-ны өдөр Квазулу-Натап мужид өндөрлөх юм байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө Орос, Хятад, ӨАБНУ хамтран анхны цэргийн сургуулилалтыг явуулж байжээ.
Оросын талаас Хойд флотын хөлөг онгоцууд, тэр дундаа "Адмирал Горшков" хөлөг онгоц оролцож байгаа бөгөөд сургуулилалтын үеэр тэнгисийн системийн хамтын ажиллагаа, дээрэмчидтэй тэмцэх, байгалийн гамшигт хариу үзүүлэх арга хэмжээг сайжруулах төлөвлөгөөнүүдийг боловсруулан турших аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |