Хоёрдугаар сарын зургаанд шилжих шөнө Туркэд болсон газар хөдлөлтийн дараа дэлхийн 80 гаруй орон Турк рүү аврагчдын багаа илгээсний нэг нь Япон улс байсан юм. Японы аврагчид үүргээ амжилттай биелүүлээд эх орондоо газардахад тэднийг Японд амьдардаг туркүүд угтан авчээ.
Анадолу агентлагийн мэдээлснээр, байгалийн гамшиг болсны дараа Турк рүү үүрэг гүйцэтгэхээр явсан Японы аврагчдын багийн нэг хэсэг нь эх орондоо буцсан байна. Тэднийг Токио хотын нисэх буудалд газардахад Японд амьдардаг туркүүд "Аригато" буюу "баярлалаа" эгсэн бичиг барин угтжээ. Мөн тэдэнтэй хамт Туркийн элчин сайд Коркут Гюнген аврагчдыг угтсан байна.
Элчин сайд Гюнген Японы аврагчдыг угтан, тэдэнтэй уулзахдаа Япон улс Туркийн жинхэнэ анд нөхөр гэдгээ дахин харууллаа гээд "Японы анд нөхдийн тусыг Турк хэзээ ч мартахгүй" хэмээжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |