Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ишгэн толгой багийн Зүрх-Уул гэдэг газарт гэр шатсан тухай дуудлагыг энэ сарын 10-ны өдрийн 04:10 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байсныг нэг минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт 43 настай эрэгтэй Э/согтууруулах ундаа хэрэглэсэн/ өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Уншиж байна |