Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хоёрдугаар сарын долооны өдөр, тус улсын Арми үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойд зориулан Солонгосын ардын армийн командлагчдын гэрт охины хамт зочилжээ. Түүнчлэн тэд баярын хүлээн авалтад оролцсон талаар Солонгосын цахим мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.
Хойд Солонгосын цахим мэдээллийн агентлаг Ким Жон Ун охин, эхнэрийн хамт авахуулсан гэрэл зургийг мөн нийтлэжээ. Охин нь хүлээн авалтын үеэр аваынхаа хажууд сууж, цэргүүдтэй зураг авахуулсан байна. Агентлаг энэ мэдээлэлдээ мөн л охины нэрийг бичсэнгүй.
Ким Жон Уны охин анх 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр олны өмнө гарсан. Тухайн үед Хвасон-17 пуужин хөөргөх үед Ким Жон Ун охины хамт очжээ. Дараа нь 11 дүгээр сарын 27-ны өдөр Ким мөн л охиноо дагуулан пуужин хөөргөх талбай дээр очсон. Өмнөд Солонгосын хэвлэлүүд охиныг Жу Э гэдэг хэмээн мэдээлсэн бол ажиглагчид энэ охиныг Кимийн залгамжлагч гэж нэрлэж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |