Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
Туркийн газар хөдлөлт: Нуранган дор бүтэн нэг хоносон хүүхдийг эсэн мэнд гарган авчээ
2023-02-07

Даваа гарагт Турк, Сирид хүчтэй газар хөдлөлт хоёронтаа болж, энэ газар хөдлөлтийн улмаас хөрш орнуудад нийтдээ 4300 гаруй хүн амиа алдаад байна. Эрэн хайх, аврах багийнхан бүхэл шөнийн турш ажилласан бөгөөд олон улсын аврагчид ч тэдэн дээр хүч нэмэхээр дэлхийн өнцөг булан бүрээс очиж байгаа юм.

 

Аврах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаагийн ачаар нуранган дороос амьд үлдсэн хүмүүсийг цаг алдалгүй олсоор байгаа талаар RT мэдээлжээ. RT телевизийн мэдээлснээр, газар хөдлөлт болсноос хойш бүтэн нэг хоногийн дараа буюу хоёрдугаар сарын долооны өглөө байшингийн нуранган доороос 14 настай хүүг эсэн мэнд гарган авчээ. Хүүг Жан гэх бөгөөд түүний амь насанд аюул учрахуйц гэмтэл бэртэл байхгүй гэж эмч нар мэдээлсэн байна.

 

Даваа гарагт болсон газар хөдлөлтийн улмаас Турк, Сирид нийтдээ 4310 хүн амиа алдсан бөгөөд хохирогчдын тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа аж. 1939 оноос хойш тохиосон хамгийн том гамшигт тооцогдож буй энэ газар хөдлөлтийн дараа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган долоо хоногийн хугацаатай үндэсний гашуудал үарласан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин