Баруун орнууд иргэдээ Турк улсад байх нь аюултай хэмээн сэрэмжлүүлж, аюулгүй байдлыг бодолцон Турк дэх зарим дипломат төлөөлөгчийн газруудаа түр хаахаар болсон. Үүний хариуд Турк улс элчин сайд нараа эгүүлэн татжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, дипломат төлөөлөгчийн газруудыг хаах, Туркэд байхад аюултай гэж сэрэмжлүүлсэн улс орнуудыг шүүмжилж байгаагаа илэрхийлж барууны есөн орноос Турк элчин сайд нараа эгүүлэн татахаар болжээ. Туркийн Гадаад хэргийн яамны эх сурвалжийн өгүүлснээр, АНУ, Швед, Бельги, Франц, Герман, Итали, Нидерланд, Швейцар, Британи дахь элчин сайд нарыг эгүүлэн татах юм байна.
Сүүлийн долоо хоногт Франц, Герман, Итали, АНУ зэрэг орнууд иргэддээ хандан Туркэд байх нь онц аюултай, нэн ялангуяа дипломат төлөөлөгчдийн газрын аюулгүй байдалд эрсдэл учирж болзошгүй гэж анхааруулж, Герман, Франц, Нидерланд зэрэг онрууд аюулгүй байдлаа харгалзан Турк дэх дипломат төлөөлөгчийн газруудаа түр хаахаар болсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |