Шинэ он гарсаар манай улсад 19 319 жуулчин иржээ
2023-02-02

 

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарлаад буй. Энэ хүрээнд 2023 онд 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавьжээ. Зөвхөн БНСУ-аас ирэх жуулчны тоог 100 000 буюу 2019 оны үетэй дүйцэх хэмжээнд хүргэхээр төлөвлөсөн байна. 

 

Шинэ он гарсаар буюу 2023 оны 01 дүгээр сарын 1-31-ний хооронд манай улсад 19 319 жуулчин ирсэн байна. Өнгөрсөн 2022 онд Монгол Улсад 290 414 жуулчин аялж, 428.6 сая ам.долларын орлого оруулжээ.

Shuud.mn
Сонин хачин