"Бидний зүрх сэтгэлийн дуу хоолой" нэртэй олон улсын дуулаачдын тэмцээн Оросын Волгоград мужид болжээ. Энэ талаар Vpravda.ru мэдээлсэн байна.
Тэмцээнд Орос, Казахстан, Унгар, Узбекистан, Иордан, Туркменистан, Замби, Вьетнам, Монгол, Гана, Йемен, Конго улсын төлөөлөл оролцжээ. Оролцогчид Сталинградын тулааны явцад фашистын герман цэргийг бут цохисны 80 жилийн ойд зориулсан найраглал болон дууны уран бүтээлээр тэмцээнд оролцсон байна.
Энэ тэмцээнд Монголын оюутан Оргил Өнөрбаатар шилдэг дуучнаар тодорсон бол Гана улсын оюутан "Орос хэлээр гадаад хүн дуулах" төрөлд шилдгээр шалгарсан аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |