Барууны орнууд Украинд хуягт техник нийлүүлэхээр болсны дараа Украины тал байлдааны онгоц шаардлагатай байгаа талаар удаа дараа мэдэгдэж, энэ асуудлыг Украинд дэмжлэг үзүүлэгч орнууд хэлэлцэх болсон юм. Гэсэн ч АНУ Украин руу байлдааны онгоц нийлүүлэхгүй байхаар шийджээ.
Тодруулбал, Вашингтон Киевт F-16 сөнөөгч онгоц нийлүүлэхгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна. Тэрбээр энэ талаар асуусан сэтгүүлчдийн асуултад ийм хариулт өгсөн гэж Ройтерс агентлаг мээдэлжээ.
Баруунд үйлдвэрлэсэн танкуудыг Украинд нийлүүлэхээр болсны дараа энэ улс руу сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг Барууны орнууд хэлэлцэх болсон юм. Украины тал 180 орчим сөнөөгч онгоц шаардлагатай гэж мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |