Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны нутагт газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн хүч 6,1 магнитуд байсан гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, газар хөдлөлтийн талаар Хятадын газар хөдлөлт судалгааны төв анхлан мэдээлэхдээ 6,6 магнитудын хүчтэй гэсэн ч удалгүй энэ үзүүлэлтийг 6,1 болгон өөрчлөн мэдээлсэн байна. Газар хөдлөлт Бээжингийн цагаар 07:49 цагт Аксу тойргийн Шахъяр гацаанд бүртгэгджээ.
Газар хөдлөлтийн голомтын гүн нь 50 километр, голомт нь 260 мянган хүн амтай Арал хотоос 106 километр зайд байрлаж байсан аж. Энэ үеэр хүн гэмтэж бэртсэн болон байшин барилга нурсан талаарх мэдээлэл гараагүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |