Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл
ОХУ нүүрсээ нийлүүлэх шинэ орнуудыг олжээ
2023-01-27

Оросын нүүрсний компаниуд шинээр худалдан авагчдыг  олсон, нийлүүлэлтийн гэрээгээ ч байгуулсан гэнэ. Энэ талаар Оросын төмөр замын орлогч захирал Алексей Шило мэдэгдсэнийг РБК дамжуулсан байна. 

 

Түүний өгүүлснээр, Украин дахь "цэргийн тусгай ажиллагаа" эхлэсний дараа үүссэн логистикийн асуудлууд шийдэгдсэн гэнэ. 2023 оны нэгдүгээр сарын дүнгээр баруун хойд нутгууд дахь боомт руу тээвэрлэсэн нүүрс өнгөрсөн оны нэгдүгээр сартай харьцуулахад 32,9 хувиар өссөн байна. Мөн эдгээр нутгийн боомтуудын хүчин чадал дүүрсэн гэнэ.

 

Оросын нүүрсийг худалдан авахаар болсон орнууд нь Марокко, Турк, Израиль, Энэтхэг, Хятад улс аж. Гэвч Оросын компаниуд Алс Дорнод болон өмнөд хэсгийн боомтуудаар бүтээгдэхүүнээ хангалттай хэмжээгээр зөөх боломжгүй болсон, нүүрсний компаниудын ихэнх нь баруун хойд боомтуудаар бүтээгдэхүүнээ тээвэрлэхээс аргагүй болсны улмаас нүүрсний борлуулалтын ашигт ажиллагааг эрс бууруулж байгаа аж.

 

Европын холбоо Оросын нүүрсний худалдан авалтыг хориглосны дараа ОХУ экспортоо Ази руу чиглүүлэхийг оролдсон юм. Үүний улмаас дорнод чиглэлд төмөр зам дээр вагонуудын түгжрэл үүсэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин