Ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж автомашины эд ангид нэг хүн хавчуулагдан нас баржээ.
Тодруулбал, энэ сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Гүн гашуун” гэдэг газарт ачааны автомашины араас суудлын автомашин мөргөсөн осол гарчээ. Ослын улмаас автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр өдрийн 11:40 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид очиход Lexus RX450 загварын суудлын автомашин, “Норд бенз” загварын ачааны автомашины хоосон чиргүүлний араас мөргөж суудлын автомашины жолооч 50 настай Г автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 2 цаг 21 минут ажиллаж цогцсыг гарган тус сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Уншиж байна |