Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Аялагч Г.Ганхүү Ерөнхийлөгчид хандлаа
2023-01-27

Өнгөрсөн долоо хоногт буюу намрын чуулганы төгсгөлд  Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан. 

 

 

Энэ хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Гурав хоногийн дотор хэлэлцүүлж батлуулсан уг хуулийн төсөл нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. Олон нийтийн зүгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг энэ хуульд хориг тавих эсэх асуудал хүлээлт үүсгэж байна. 

 

Тухайлбал, “Шар айраг” хамтлагийн дуучин, “Үүргэвчтэй аялал”-ын Г.Ганхүү нийгмийн сүлжээндээ "Оюутан цагийн найз Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүхээ, чи бид 2-т оюутан цагтаа сайхан нөхөрлөж байсан үе, шар айраг хувааж уугаад Чехуудтай гар зөрүүлж, банзан гитараа хамт нүдэж, машин тэрэгний наймаа хийж явсан үе хүртэл бий. Чамайг Монгол Ардын намын гишүүн болсон цагаас хойш, ялангуяа дарга, цэрэг, Генсек, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход чинь ч хүртэл нэг ч удаа уулзаж, юм гуйж байсангүй ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Төрийн наадмын хүлээн авалтад урихад чинь Ёс ёмбогор, Төр төмбөгөр гээд очсон биш, ганц тагш шар айраг уугаад 10 минут саатаад гарсан биш, долоогч, бялдуучаараа дуудуулаад ардын дайсан болсон. Одоо харин оюутан цагийн найзын хувьд нэг гуйлт байна. Н.Учрал гишүүний яаран сандран оруулж ирсэн, ард иргэдийнхээ санаа бодлыг боомилох гэсэн, Ардчилсан улсын үнэт зүйлд биш зөвхөн Тоталитар улсад л байхуйц энэ хуульд хориг тавина гэж найдъя, өнөөдөр сүүлийн өдөр нь юм байна, Оюутан цагийн найз Ганхүү" гэжээ.

 

Парламентын баталсан хуульд Ерөнхийлөгч ажлын тав хоногт багтаан бүхлээр нь болон хэсэгчлэн хориг тавьж болдог. 

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Arai ch de. Ingej yaruu sandruu batalj bdag ene gishuud. Uchral gej nohor neg l tiim.
2023-01-28
zochin:
2-laa er xun
2023-01-27
МАХ Маханд их мэдрэг. Ямааны, хонины, үхрийн, адууны, сарлагийн махыг амсаад шууд танина. Адуу, тарвага идэж чаддаггүй. Загас, тахиа, гахай тун дургүй иднэ. Далайн гаралтай хоолны үнэр авч чадахгүй. Жимс, ундаа жүүсэнд дуртай биш. Чихэр, торт зэрэг амттанд бүр үнэн голоосоо дургүй. Бараг үзэн ядна. Харахад уг нь юу хамаагүй идчихээр байрын царайтай. Тийм учраас аялахдаа хоолны дуршилгүй болчихдог. Нөгөө талаар өрөөлийн гараас юм идэх сонирхолгүй ч юм шиг. Борцоо, гоймонгоо чирээд л явах. Хөлс сад ш дээ. Нөхдүүд гоё хоол, ресторан энэ тэр гэж байхад би ард нь гоймонтой шөлөө пор пор гээл гүйцээ. Австрали, Шотланд хонины мах гоё л гэдэг. Би л лав кайфтай зажилж идэж ерөөсөө чадаагүй. Польшийн мах харин Монголтой дөхүү санагдсан. Бусад нь нялуун, чихэрлэг. Аргагүй л дээ, фермийн малаа нялхад нь нядлаад байгаа юм чинь. Монгол бярууны мах асар нялуун амттай ш дээ. Түүн шиг л бололтой. Сүүлийн хэд хоног мах л зүүдлэв. Манай бүдүүн гуят бол юу хамаагүй идээд л явчихна. Огт хоол голохгүй. Махсахгүй. Хоолонд ач холбогдол өгдөггүй шахуу. Гэтэл гэртээ би нэг оройны хоол пэйлдэх бол бараг галзуурна. Зарим хүмүүс манай монгол хоол үнэхээр миа юмаа гэх. Би санал нийлдэггүй. Яахав нэр төрөл бага л даа. Дэлхий, галав ертөнцөөр тэнэж хамаг сайхан хоол идэж үзсэн нэг ахтай хоолонд ортол лавшаагаа хоёр хуушууртай захиалсан. Эхлээд явахад гаднын хоолнууд сайхан сайхан. Ганц хоёр жилдээ уйдахгүй. За 5 жил тэнэсний дараа бол чи шууд болино доо. Монгол амт гэж монголд л байгаа ш дээ гэж билээ. Хүнээ яаж багтаах вэ гэж байгаа энэ Азид хүнсний үндсэн материал сайн байх нь эргэлзээтэй. Үхэр бэлчих газар алга, тариа тарих газар алга. Загас, Жимс, будаа л гайгүй байх. Тахиа гахайг хэрхэн үржүүлдгийг хүн бүр л мэднэ. Ай сайхан монгол мах минь. 1кг үхрийн мах Малайзад 50,000төг, Сингапурт 100,000төг, Тайланд, Вьетнамд 40,000 төгрөг орчим байна лээ.
2023-01-27
Ард:
"Яса" хууль уу, олон талаас мэрж байна аа \АНУ, Мөнх Оргил, АН, цадиггүй нар гм\, энэ цагаач хувьтан юу вэ?
2023-01-27
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-01-27