АНУ Украинд танк нийлүүлэхээр болсны дараа Герман улс удаан хугацаанд эргэлзэж байсан шийдвэрээ гаргаж, Украинд Леопард танкуудыг нийлүүлэхээр болсон юм. Харин энэ нь дотоодод нь эсэргүүцэл дагуулжээ.
DW агентлагийн мэдээлснээр, лхагва гарагийн шөнө Германы Мюнхен хотод олон зуун хүн цуглан Украинд танк, зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцэж, дипломат замаар асуудлыг шийдэхийг уриалсан байна. Энэ жагсаалыг "München steht auf" энх тайвны хөдөлгөөн санаачилсан бөгөөд зэвсэг, хориггүйгээр энх тайвныг бий болгохыг уриалжээ.
Германы Засгийн газар Леопард 2 танкийг Украинд нийлүүлэх болсноо лхагва гарагт зарласан юм. Герман улс танкийн хоёр батальон бүрдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд Леопард 2 А6 танк 14 нэгжийг Украинд өгөх юм байна. Түүнчлэн Украины танкчдыг Германд сургахаар төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |