Баянзүрх дүүргийн 20 хороонд байшин шатаж, гурван хүн гал түймэрт өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Төвийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 22:55 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 3×4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраажээ.
Уг гал түймэрт 58 настай эрэгтэй Б, 44 настай эмэгтэй С , нэр нас, харьяалал нь тодорхойгүй 60 орчим настай, эмэгтэй нар өртөж нас баржээ. Мөн 47 настай иргэн Д нүүр, гар хэсгээрээ түлэгдэж, бэртсэн тул нийслэлийн ЯТТТ-ийн эмчид болон тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг ОБЕГ-аас өглөө.