Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
Сидельников: Путин орлон тоглогчидтой, барууныхан ч мэддэг
2023-01-24

Дэлхийн удирдагчдын амь насыг хамгаалах зорилгоор тэднийг орлох адилхан хүмүүсийг бэлтгэдэг гэх батлагдаагүй яриа байдаг. Үүний нэг жишээ болох, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "ихрүүд"-тэй, уулзалт, арга хэмжээнүүд дээр түүний орлон тоглогч очдог гэх яриа олон жилийн өмнөөс л гарч ирсэн. Харин дайн эхэлснээс хойш ийм таамаглала газар авах болсон юм. 

 

Саяхан Оросын сөрөг хүчний төлөөлөгч Андрей Сидельников FREEDOM телевизэд ярилцлага өгөхдөө Путиний оронд түүний орлон тоглогчид гарч ирэх нь олширсон, тухайлбал Беларусьт айлчлах үед Путин өөрөө биш харин орлон тоглогч нь очсон, учир нь жинхэнэ Путинээс хавьгүй өндөр байсан хэмээн өгүүлжээ. 

 

"Хамгийн сүүлд гэхэд л тэр Лукашенко дээр очих үед онгоцноос бууж багаа хүн Путинээс хавьгүй өндөр байсан. Путин намхан нуруутай шүү дээ. Александр Лукашенког би биечлэн харж байсан, түүний өндөрийг мэднэ, эндээс зэрэгцүүлээд харахаар Путиний оронд орлон тоглогч нь очсон гэдэг нь илт" хэмээн Сидельников өгүүлжээ.

 

Сидельниковын өгүүлснээр, Путиний орлон тоглогчдын талаар Европын удирдагчид ч сайн мэддэг гэнэ. Минскийн хэлэлцээрт бэлтгэх хүрээнд зохион байгуулагдах нэгэн уулзалтан дээр Путин биш түүний орлон тоглогч ирсэний улмаас уулзалт цуцлагдаж байсан гэж Сидельников өгүүлжээ.

 

"Хэлэлцээрийн талаар зөвлөлдөхөөр Европын орнуудын удирдагчид цугласан нэгэн уулзалтан дээр Путин өөрөө биш орлон тоглогчоо оролцуулахаар явуулсан. Европын удирдагчдыг хуурч дөнгөөгүй, хурлыг хойшлуулсан. Миний олж авсан мэдээллээр, Ангела Меркель Путинийг нисэж ирэхэд шаардлагатай хугацаагаар тэр танхимд сууж хүлээхэд бэлэн эгж хэлсэн гэсэн. Европын удирдагчид хэнтэй ярьсан гэдгээ сайн мэдэж байсан гэж би бодож байна" хэмээн Сидельников өгүүлсэн байна.

 

Түүний үзэж байгаагаар, Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков ч Путинийг харалгүй "их удаж байгаа" гэнэ.

 

"Өөрийг нь  хордуулах, өөр аргаар хөнөөх вий гэхээс Путин айдаг. Түүнийг хөнөөчихнө гэсэн айдсаасаа болж орлон тоглогчдыг ашигладаг. Магадгүй ойрын хүрээлэлд нь түүнийг хөнөөх хүсэлтэй хүмүүс байдаг байх. Гол асуудал нь, түүнийг хөнөөх тун хэцүү гэдэгт л байгаа юм" хэмээн Андрей Сидельников онцолсон байна.

 

Путиний орлон тоглогчдын талаар хэн юу гэв 

 

Путин олон нийтийн арга хэмжээнд орлон тоглогчдоо оролцуулдаг гэх мэдээлэл байнга гардаг юм. Өмнө нь, Оросын Улсын аюулгүй байдлын хороо, тагнуулын газрын ажилтан асан Сергей Жирнов хэвлэлд ярилцлага өгөхдөө Путин Лукашенкотой хийх уулзалт руу орлон тоглогчоо явуулсан хэмээж байв.

 

Мөн энэ оны зул сарын мөргөлд Путиний оронд түүний орлон тоглогч очсон гэж Оросын улс төр судлаач Валерий Соловей Медуза агентлагт өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.

 

Украины тал ч Путиний оронд орлон тоглогчид нь гарч ирж байгаа гэж үздэг юм.

Украины Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Будановын мэдэгдсэнээр Путинийг орлон тоглогчид нь орлож байж болзошгүй бөгөөд дор хаяж гурван орлон тоглогч Путинд байдаг гэнэ.

 

Харин Украины Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга асан Виктор Ягуны үзэж байгаагаар орлон тоглогчийг бэлдэхэд тун хүнд, тиймээс Путинд ганц л орлон тоглогч байдаг аж.

 

Оросын хүний эрхийг хамгаалагч, блогчин Марк Фейгиний ярьснаар, амь насанд нь халдах оролдлого гарч магадгүй гэж үзсэн тохиолдолд Путинийг орлох "шуурхай орлон тоглогчид" байдаг гэнэ. Гэхдээ олон улсын арга хэмжээнд Путин орлон тоглогчдоо явулахгүй өөрөө оролцдог аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Өндөр нам бол гутлаас болдог
2023-01-24
Өндөр нам бол гурваас болдог
2023-01-24
sdsd:
Мэдрэлтээ л байх юм даа. Энэ АНУ Британи бас жоохон юмтай улс шүү. Сда
2023-01-24
chiheer ni huniig yalgadag yum malnuudaa chi n oor bna uu iim balai yum bichij orknuudiin tolgoi ugaahaa boli
2023-01-24
Иргэн:
Хирээ мэдэхгүй, халтар, залхуу монголчууд Путиныг намхан гэж доромжлох гээд байна уу?
2023-01-24
Амилсан чөтгөр
2023-01-24
авгай нь нөхрөө мэдэлгүй яахав дээ. гаднах төрхөөр хуурч болох ч зөвхөн эхнэр мэдэх олон нууцууд бий шдээ. хаха. тэгээд л эхнэрийг нь хөөж явуулсан байх
2023-01-24
Эргүү тэнэгүүдэд зориулж ийм балай юм бичдэг юм байхдаа...
2023-01-24
Зочин:
Авгай нь салсныхаа дараа жинхэнэ Путин үхсэн гэж хэлсэн гэнд баахан шуугисан шүү. Үнэний ортой байх
2023-01-24
авгай нь нөхрөө мэдэлгүй яахав дээ. гаднах төрхөөр хуурч болох ч зөвхөн эхнэр мэдэх олон нууцууд бий шдээ. хаха. тэгээд л эхнэрийг нь хөөж явуулсан байх