2023 оны төсөвт нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн 100 мянган төгрөг олгохоор болсон. Төсөв өнгөрсөн оны арваннэгдүгээр сард батлагдсан ч хүүхдийн мөнгийг 91 хувьд хэрхэн яаж олгох нь журам дуншсаар өчигдрийг хүрсэн.
Харин өнгөрсөн ням гарагаас эхлэн гэнэт л зарим иргэдийн гар утсанд "Таны хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах болсон байна" гэх мессэж ирснээс үүдэн ямар журмаар, яаж хүүхдийн мөнгийг олгож байгаа асуулт нийгмийн сүлжээнд хариултаа нэхэж байна. Ийнхүү төсвийн хууль батлагдснаас хойш хоёр сарын дараах үр дүн нийгмийн сүлжээнд бухимдалд автууллаа. Өчигдөр албаны хүмүүсийн хүмүүсийн санал болгосон E-Mongolia, Ehalamj аппликейшн гацаж, зарим айлын үл хөдлөх хөрөнгө хэдэн арваараа нэмэгдсэн байдлаар гаргажээ. Энэ ч бас асуудал зарим айлууд дээр овог нэгтэй хүүхдүүд нэмэгдэж, цочирдуулж байх. Өнгөрсөн хоёр сарын турш Сангийн яам, ХНХ-ын яам, Үндэсний статистикийн газрын хамтарсан ажлын хэсгийнхний хийсэн алдаатай журам нийгмийн сүлжээнд халуун сэдэв болж байна.
Сангийн сайд төсөв батлагдахад "2023 онд нийт хүүхдийн 100 мянган төгрөгийг сарын 3,5 саяас доош орлоготой өрх хүүхдийн мөнгийг авна. Хүүхдийн мөнгийг илүү зорилтод бүлэг рүү шилжүүлж, нийт хүүхдийн 91 хувьд олгоно" хэмээн мэдэгдсэн.
Харин яг одоогоор хүүхдийн мөнгө авах боломжгүй хэмээн хариулт авсан иргэд яаж, ямар шалгуураар 91 хувьд багтсан гэдэгтээ хариулт авах шаардлага үүссэнээ нийгмийн сүлжээнд илэрхийлж байна.
Ямартай ч өнөөдөр хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар ХНХЯ, ҮСХ, ЦХХХЯ-д хамтран мэдээлэл хийх тов гаргасан зарласан байна.
П.ГОО
Уншиж байна |