Венецид хоногоор биш өдрөөр аялахаар ирсэн жуулчдаас авах төлбөрийг ирэх зун хүртэл хойшлуулсан талаар РИА Новости мэдээлжээ.
Энэ төлбөрийг нэгдүгээр сарын 16-наас эхлэн авахаар төлөвлөж байсан бөгөөд Венецид хонохгүй, өдрөөр аялах жуулчдаас 3-10 еврогийн төлбөр авахаар зэхэж байсан аж. Гэвч энэ арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхэд хагас жил орчмын хугацаанд бэлтгэл хийх шаардлагатай гэж хотын захиргаа үзсэн байна.
Венецийн эрх баригчид анх 2020 оны долдугаар сараас эхлэн энэ татварыг нэвтрүүлэхээр төлөвлөж байсан ч коронавирусийн цар тахлын улмаас хойшлуулж байжээ. Энэ төлбөрөөс Венето бүсийн оршин суугчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сурагчид болон орон нутгийн компаниудын ажилтгнууд чөлөөлөгдөх юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |