"Кракен" гэж нэрлэгдсэн, омикрон штаммын дэд хувилбар Орост анх удаа бүртгэгдсэн талаар Оросын хэрэглэгчийн хяналтын газрын хэвлэлийн алба мэдээлжээ. Кракен дэд хувилбарын халдвар Пензен мужид бүртгэгдсэн байна.
Өмнө нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "кракен" дэд хувилбарыг урьд өмнө нь бүртгэгдсэн коронавирусийн хувилбаруудаас хамгийн халдвартай нь гэж мэдэгдэж байлаа. Гэхдээ энэ хувилбараар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хялбар гэж шинжээчид үзэж байгаа юм.
Орост коронавирусийн халдвар сүүлийн хоногт 4201 бүртгэгдсэн гэх бөгөөд цар тахлын хугацаанд нийтдээ 22 сая хүн халдвар авч, 394 мянган хүн нас баржээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |