ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Ричард Даннат: Украин руу Challenger танк 12-ыг нийлүүлэх нь хэт бага
2023-01-13

Газар нутгаа хамгаалан Оростой дайтаж буй Украинд барууны орнууд зэвсгийн тусламж үзүүлсээр байгаа юм. Энэ удаад Их Британи Украин руу Challenger танк 12-ыг илгээхээр болсон талаарх мэдээлэл гарсан. Харин ийм хэмжээний танк төдийлөн нэмэр болохгүй гэж Британийн генерал мэдэгджээ. 

 

Challenger танкийг 50 -иас бага тоогоор Украин руу илгээх нь дайны явцад Украин нөхцөл байдлыг өөрийн талд ашигтайгаар эргүүлэхэд нөлөөлөхгүй гэж Британийн Ерөнхий штабын дарга асан генерал Ричард Данат мэдэгдсэн байна. 

 

"Украин руу 12 танк өгнө гэнэ, энэ бол бэлгэдлийн л чанартай болно. Би үүний оронд 25, 30 эсвэл бүр 50 танк явуулахыг санал болгох байсан, тэгэж байж л бодитой үр ашиг гарна" хэмээн Даннат Скай Ньюс агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

Их Британи Украинд 12 танк өгөхөөр болсон талаарх мэдээлэл энэ сарын 11-ний өдөр Financial Times сонин дээр гарсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр, Украины тал 300 танк нийлүүлэхийг хүссэн гэнэ. Гэвч эхний ээлжинд Challenger танкнаас 12-ыг илгээхээр болжээ. Ийнхүү эдгээр танкийг нийлүүлвэл Их Британи улс Украинд баруунд үйлдвэрлэсэн хүнд танк нийлүүлж байгаа анхны улс болох юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин