АНУ-ын Калифорни мужид амьтны үсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүнийг худалдах, түгээхийг хориглосон хуулийг 2019 онд баталж байсан. Энэ хууль өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлжээ.
Калифорни мужид хэрэгжиж эхэлсэн энэ хуулийг зөрчвөл 500 мянга хүртэлх долларын торгууль төлөх ёстой аж. Гэхдээ энэ хуульд гагцхүү шинэ бараа бүтээгдэхүүн л хамаарах бөгөөд хуучин загваруудыг худалдах, өмнө нь авсан үслэг эдлэлийг өмсөхийг хориглохгүй юм байна. Мөн олон загварын брэнд болон худалдааны компани 2023 оны гуравдугаар сар гэхэд үслэг эдлэл ашиглахгүй болно гэж амлажээ.
Одоогоор АНУ-ын 12 хотод, тэр дундаа Массачусетсын таван хотод амьтны үслэг эдлэлийг аажмаар эргэлтээс гаргах хуулийн төсөл батлагдаад байгаа юм. Харин ан амьтны үсээр хийсэн эдлэлийг худалдахыг бүрэн хориглосон анхны улс нь Израиль улс болж байв. Энэ улсад 2021 онд холбогдох хууль батлагдсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |