Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Жаргалцэнгэлийн Эрхэмбаатар үүрэгт ажилдаа орлоо. Түүнийг өчигдөр дэд сайдаар томилсон юм.
Тэрбээр 1984 онд Дорноговь аймагт төрсөн. 39 настай.
2000 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын дунд сургууль, 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль , 2016 онд Берклигийн их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
-2005-2006 онд “Сувд” хууль зүйн товчоонд туслах хуульч
-2006-2007 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багш
-2007-2008 онд “Говь” ХХК-д хуульч
-2008-2009 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд багш
-2008-2010 онд “Легас партнерс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал
-2010-2017 онд “Монроконсалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал
-2018-2019 онд “Ананд адвокатс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал
-2019 оноос “Эрхэм энд бэркли” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал
-2022 оноос Хөгжлийн банкны үйл ажиллагаа эрхэлсэн дэд захиралаар ажиллаж байв.
Уншиж байна |