ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
НАТО: ОХУ төлөвлөгөөнөөсөө ухрах шинжгүй байгаа тул удаан үргэлжлэх сөргөлдөөнд бэлдэх хэрэгтэй
2023-01-02

Оростой сөргөлдөх явцад Баруун орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ урт хугацаагаар төлөвлөх шаардлагатай болсон гэж НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

 

"Орос улс Украинд хяналтаа тогтоох гэсэн гол зорилгоосоо татгалзах хүсэлгүй байгааг бид харлаа. Тиймээс бид урт удаан замд бэлэн байх ёстой" хэмээн Столтенберг онцолжээ.

 

Түүний өгүүлснээр, Украины арми амжилт гаргаж байгаа ч Киев тун удахгүй ялчихна гэж төөрөлдөн бодох хэрэггүй гэнэ.

 

"Украины цэргүүд олон сарын туршид сөрөг давшилт хийлээ. Гэхдээ Орос улс дайчилгаа явуулж, цэргийн эгнээгээ дүүргэсэн, дайчлагдсан хүмүүсийн ихэнх нь сургалтад хамрагдаж байгааг бид мэднэ. Энэ бүхнээс харахад тэд дайныг үргэлжлүүлж, шинээр давшилт хийхээр бэлдэж байна" хэмээн НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгджээ.

 

Мөн өнөөгийн нөхцөлд Украин улсад Барууны цэргийн дэмжлэг нэн чухал байгааг Йенс Столтенберг цохон тэмдэглэсэн байна.

 

"Украин улс Европын  тусгаар, хараат бус, ардчилсан улсын хувьд ялалт байгуулж, энхийн гэрээний эхлэл тавигдаасай гэж бид хүсэж л байгаа бол Украинд дэмжлэг үзүүлэх ёстой. Тэр дундаа цэргийн дэмжлэг үзүүлэх ёстой. Учир нь цэргийн дэмжлэгээ нэмэгдүүлэх нь л Оросыг хэлэлцээрийн ширээний ард суулгаж, Украиныг тусгаар, хараат бус орон гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх цорын ганц арга" хэмээн Столтенберг онцолжээ.

 

Хоёр орны хооронд яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон ч эрт орой хэзээ нэгэн цагт хэлэлцээ болох нь ойлгомжтой гэж НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Столтенберг үзэж байгаа аж. 

 

"Ихэнх дайн энхийн хэлэлцээгээр дуусдаг. Энэ удаагийн дайн ч тэгэж л дуусах байх. Ямар нөхцөлөөр энхийн гэрээ байгуулах вэ гэдэг нь тулааны талбар дээрх хүчний харьцаанаас бүрэн хамаарна" гэж Йенс Столтенберг мэдэгджээ. 

 

Өмнө нь Украины Ерөнхийлөгч мэдэгдэл хийхдээ Украин ялах хүртлээ тулалдахаас өөр сонголт байхгүй хэмээж байв. Сүүлийн үед Оросын тал Украины дэд бүтцэд өгөх цохилтуудаа эрчимжүүлж байгаа бөгөөд энэ цохилтын улмаас 12 дугаар сарын сүүл үеийн байдлаар Украины 700 дэд бүтцийн чухал объект сүйдсэн байна. Баярын өдрүүдэд ч Оросын цохилт үргэлжилж,  шинэ оны баярын үеэр Оросын цэргүүд удаа дараа цохилт өгсний улмаас энгийн хоёр иргэн амиа алдаж, 50 хүн шархаджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эргүү алуурчин оросууд
2023-01-03
Оросууд ямар муухай хүмүүс вэ. Хүүхдийн эмнэлгийг харвасан байна шүү. Манай оркууд бас баярлалдаад байх юм. Хүн мөн үү
2023-01-02
Болд:
Энэ ах дүүсээ хядсан хараал идсэн дайн хурдан дуусаасай. Энэ дайнаас болж дэлхийн эдийн засаг хямарч бүр гүнзгийрнэ. Бид ч гэсэн дайны хор уршгийг амсана. Энэ дайныг дуртай цагтаа зогсоох хүн дэлхийд ганцхан бий. Энэ хүн бол энэ дайныг эхлүүлэх тушаал өгсөн Путин гэдэг хүн байгаа
2023-01-02
зочин:
Aль болох олон орос цэргүүдийг устгах хэрэгтэй.. Tэгвэл л Oросын олон нийт хилэгнэн дургүйцэж дотооддоо үймээн самуун гарч эрх баригчид нь укриантай хэлэлцээрийн ард суух болно..
2023-01-02