БНСУ-д монгол залуус нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг гарсан талаар Ijilbold Erdenebat цахим хуудсанаа бичжээ. Уг хэрэг Кёнги мужийн Почон хотод 2023 оны 01 дүгээр сарын 2 буюу өнөөдөр 04.15 цагт гарсан байна. 50 гаруй насны А нь Б-ийн гэрт очиж, унтаж байхад нь хутгалж амь насыг нь хөнөөсөн байна.
Тэд 2022 оны 12 сарын 31-нд Солонгос улсад амьдарч буй монголчуудын үдэшлэгийн үеэр танилцаж, тухайн үед маргалдсан аж. Иргэн А өөрийг нь хүндэлсэнгүй, үл тоосон хэмээн Б-ийн амь насыг хөнөөсөн хэргээр шалгагдаж байна.