Олон хоног цасан шуурга шуурч, нөхцөл байдал хүндэрсний улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Нью-Йорк мужид онц байдал зарлажээ. Энэ талаар Цагаан ордны албан ёсны цахим хуудас мэдээлсэн байна.
"Муж болон орон нутгийн хэмжээнд хариу арга хэмжээ авах хүчин чармайлтыг нэмэгдүүлэх үүднээс холбооны зүгээс тусламж үзүүлэхийг Ерөнхийлөгч үүрэг болгосон" хэмээн мэдээлэлд онцолжээ.Онц байдал зарласнаар байгалийн гамшигт өртөж хохирол амссан мужид Онц байдлын холбооны агентлаг болон АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам дэмжлэг үзүүлэх боломжтой болж байгаа аж.
Энд дуулгахад, АНУ-д өнгөрсөн долоо хоногоос цасан шуурга шуурч, Нью-Йорк муж цасанд дарагдсан байна. Хүмүүсийг гэрээс гарахыг хориглож, дунд сургуулиудын хичээлийг зогсоосон бол нислэгүүд цуцлагдсаар байгаа юм. Сүүлийн үеийн мэдээллээр, байгалийн гамшгийн улмаас АНУ-д 55 хүн амиа алджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |