БНХАУ-д 12 дугаар сарын эхээр гарсан эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас тус улсын эрх баригчид тэг ковид бодлогоо аажмаар сулруулж эхэлсэн. Цаашлаад тун удахгүй хилээ нээхээр болсон гэж Хонконгийн South China Morning Post сонин мэдээлжээ.
"Хятад улс нэгдүгээр сарын наймны өдрөөс эхлэн ковидийн эмчилгээний төвшнийг бууруулснаар хөл хорионоос татгалзаж, дахин хилээ нээнэ. Энэ нь гурван жилийн туршид баримталсан тэг ковид бодлогоос татгалзаж, вирустэй дасан зохицож амьдрах замын сүүлчийн алхам болно" гэж South China Morning Post сонины мэдээлэлд онцолсон байна.
Гэхдээ Хятад улс хилээ бүрэн нээж, гадаадын зорчигчдод нээлттэй болно гэсэн мэдээлэл албан ёсоор баталгаажаагүй байгаа юм. Зарим хэвлэлийн мэдээлснээр, Хятадыг зорьсон тодорхой бүлгийн аялагчид (дипломат ажилтнууд, оюутан гэх мэт) -д зориулан хилээ нээх магадлалтай байна.
Хятад улс нэгдүгээр сараас эхлэн Хятадад ирсэн хүмүүсийг тусгаарлах журмаа цуцлахаар болсон, мөн ковидын халдварыг тарваган тахал, булчин задрах тахал зэрэг өвчин багтдаг А зэрэглэлээс бууруулж Б зэрэглэлд оруулан, энгийн амьсгалын замын өвчинтэй адилтгахаар болсон гэсэн мэдээлэл өмнө нь гарч байлаа.
БНХАУ ЖУУЛЧДЫГ ТУСГААРЛАХ ЖУРМАА ЦУЦАЛНА
Хятад улс гурван жилийн өмнө, цар тахал эхлэх үеэр л тус улсыг зорьж гадаад орноос ирсэн зорчигчдыг тусгаарлах журам нэвтрүүлж байв. Харин ирэх сарын эхээр энэ журмыг цуцлахаар болсон бөгөөд энэ нь 12 дугаар сарын эхээр эхэлсэн олон нийтийн эсэргүүцлийн дараа тэг ковид бодлогоо аажмаар цуцлах ээлжит алхам болж байна. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ...
Г.Бямбасүрэн
Уншиж байна |