Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн цаг уурын онц үзэгдлийн улмаас АНУ-д олон хүн амиа алдаж, нислэгүүд цуцлагдаж, хэд хэдэн мужид гэрэл цахилгаангүй болсон талаар NBC суваг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, нөхцөл байдал хамгийн хүнд байгаа нь Нью-Йорк муж бөгөөд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан 34 хүний 12 нь энэ мужийнх байгаа аж. Энэ мужид онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж, замын хөдөлгөөнийг хоригложээ.
Нью-Йорк мужид цахилгаан сүлжээний ачаалал эрс өссөний улмаас саатал гарч, хоёр сая айл өрх гэрэл цахилгаангүй болсон байна. Цасан шуурганы улмаас хунгарласан цас зарим газарт метр гаруй өндөртэй болсон гэнэ. Хүчтэй шуурга шуурч байгаагийн улмаас аврах албаны машинууд ч саатаж байгаа аж. Цахилгаан тасарсны улмаас хүмүүс гэртээ осгож, тусламж ирэхээс өмнө нас барсан тохиолдол олон гарчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |