ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Суперкомпьютер Аргентин, Францын аль нь ялахыг тооцоолжээ
2022-12-15

Катарт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээгийн тоглолт 12 дугаар сарын 14-нд Франц, Мароккогийн хооронд болж, францчууд 2:0  харьцаагаар ялснаар аваргын төлөө тоглохоор болсон юм. 

 

Францын шигшээ баг цомын төлөө Аргентины багтай тоглох бөгөөд энэ хоёр баг ялагч болох боломжийг Five Thirty Eight компанийн суперкомпьютер тооцоолжээ. Суперкомпьютер энэ тооцооллыг хийхдээ довтлох болон хамгаалах тал дээр багийн хүч ямар байгааг харуулдаг Soccer Power Index дээр тулгуурладаг байна.

 

Энэ компьютерын гаргасан тооцооллоор аргентинчууд ялах магадлал өндөр байгаа аж. Тодруулбал, цомын төлөөх тоглолтод Аргентины баг ялах магадлал 53 хувь, харин Франц ялах боломж 47 хувьтай байгаа гэж суперкомпьютер тооцоолжээ. 

 

Өмнө нь суперкомпьютер хагас шигшээгийн тоглолтуудын таамгийг гаргаж байсан. Энэ тооцооллоор Аргентин болон Францын шигшээ багийг финалд шалгарна гэсэн дүн гарч байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин