Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж буй. Тухайлбал, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ. Энэ хуулиар авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгах юм.
Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийг өөрчилж, ҮАБЗ-ийн шийдвэрээр аливаа гэрээг нууцад оруулахгүй болгох аж. Үүнээс гадна ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр, хүүг бууруулах асуудлыг хэлэлцэнэ.
Уншиж байна |