ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хятадын тэрбумтан Америкийн төрийн албан тушаалтныг хахуулдсан хэргээр баривчлагджээ
2022-12-13

АНУ-д төрийн албан тушаалтнуудад авлига өгсөн хэрэгт буруутгагдан Хятадын тэрбумтан баривчлагджээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-д эрэн сурвалжлагдаж байсан, Guangzhou R&F Properties компанийн үүсгэн байгуулагчдын нэг Жан Ли-г 11 дүгээр сарын 30-ны өдөр Лондон хотноо баривчилжээ. Түүнийг АНУ руу шилжүүлэн өгөх бөгөөд харин бизнесмен ийм шийдвэрийг давж заалдах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

 

Шүүхийн тогтоолд зааснаар, Жан Калифорнид барилга барих зөвшөөрөл авахын тулд албан тушаалтанд авлига өгчээ. Түүнийг компани нь төсөл хэрэгжүүлж байсан Сан-Франциско хотын нэгэн албан тушаалтныг Хятадад ирэхэд нь оройн хоолоор дайлж, амьдрах зардлыг нь хариуцаж байсныхаа төлөө авлига авсанд буруутгаж байгаа гэж өмгөөлөгч нь өгүүлсэн байна. 

 

Өдгөө 69 настай Жаныг шүүхээс урьд хожид бүртэгдэж байгаагүй асар өндөр барьцаа болох 15 сая фунт стерлингийн барьцаатайгаар суллажээ. Ингэснээр тэрбээр Лондон хот дахь байрандаа аюулгүй албаныхны хяналтан дор гэрээс гаралгүй байх ёстой болсон гэнэ. Түүнчлэн Жаныг интернет ашиглахыг хоригложээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин