Ром хотын Зул сарын гол гацуурыг асаах ёслол пүрэв гарагийн үдэш болжээ. Сүлд модыг уламжлал ёсоор Италийн нийслэлийн төвд Венецийн талбай дээр байрлуулсан гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Сүлд модыг асаах ёслолыг хүүхдийн найрал дууны хамтлаг зул сарын дууллаар эхлүүлжээ. Энэ жил зассан 23 метр өндөртэй агцуурыг Ломбарди мужаас авчирж, олон зуун улаан, алтлаг, мөнгөлөг бөмбөлгөөр гоёсон бол нийт гэрлийн тоо 100 мянга хүрсэн гэнэ.
Энэ жил баярын чимэглэлийн гэрэлтүүлгийг эрчим хүчээр хангахын тулд байгальд ээлтэй шийдэл олон, зай хураагуурын тавцангуудыг байршуулсан байна. Гэвч энэ нь бүх хүнд таалагдсангүй, хотын оршин суугчдын зарим нь ийм зайг байршуулснаар талбайн өнгө үзэмжийг доройтуулж байна хэмээн эсэргүүцжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |