Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар оффтейк гэрээнүүдийг нууцаас гаргах эсэх асуудлаар шийдвэр гаргахаар болсон тухай Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нийгмийн сүлжээндээ бичиж байна.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний хулгайн асуудлаас үүдэлтэй зарим халаа сэлгээг хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тухайлбал, ГЕГ-ын дарга Б.Асралтын үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд нийслэлийн цагдаагийн газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
Б.Асралтын хувьд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, шалгуулахаар болжээ.