Индонезийн хүний эрхийг хамгаалагчид Засгийн газрын ордны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тэд гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаанд орсон хүмүүсийг хорих ялаар шийтгэнэ гэсэн Эрүүгийн хуулийн шинэ зүйл заалтыг эсэргүүцэж байгаа аж.
Хүний эрхийг хамгаалагчид Засгийн газрын ордны гадна майхан босгож, "Утгагүй хууль, энэ бол хувийн амьдрал" гэсэн хуудсуудыг барьсан байна.
Шинэ батлагдсан хуулиар гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хүний талаарх мэдээлэл ирвэл цагдаагийнхан буруутныг баривчлан, хорих ялаар шийтгэх аж. Энэ заалт Индонезийн иргэд төдийгүй гадаадын иргэдэд ч хамааралтай юм. Гэхдээ энэ хууль гурван жилийн дараанаас үйлчилж эхлэх юм байна.
"Энэ хууль төр хувийн амьдралд хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг. Энэ бол хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа хэрэг. Хэн ч хүнийг мөшгиж болохгүй. Засгийн газарт өөр хийх юм алга байх шиг байна" хэмээн эсэргүүцлийн жагсаалд оролцогч МИР24 телевизийн сурвалжлагчид ярьжээ.
Хэдийгээр эрх баригчид энэ хуулийг боловсруулахдаа нийтлэг эрх ашиг дээр тулгуурласан хэмээн мэдэгдсэн ч хүний эрхийн Human Rigths Watch байгууллага шинэ хуулийг хүний эрхийн салбар дахь сүйрэл хэмээн нэрлэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |